Европын Холбоонд хэн юу хийдэг вэ?

Европын холбоо нь эдийн засаг, улс төр, нийгмийн хамтын ажиллагааг харилцан дэмжих зорилготой европын олон улсуудын холбоо юм. Энэ холбоонд зөвхөн европын тивийн улсууд багтах боломжтой бөгөөд тодорхой шалгуур, дүрэм журмын хүрээнд гишүүн болдог. Одоогоор энэ холбоо европын 27 орноос бүрдэж байна.

Европын холбооны комисс (EU- Kommission) – Европын холбооны удирдах байгууллага

1 Ерөнхийлөгч, 7 дэд ерөнхийлөгч, гишүүн орнуудын засгийн газраас нэр дэвшсэн 20 төлөөлөгч

  • Засаглалын үүргийг гүйцэтгэх, хэрэгжүүлэх (Улсаар бол засгийн газар юм.)
  • Хамтын гэрээ, дүрэм журам, шийдвэрийг хэрэгжүүлэх
  • Хууль санал болгох
  • Хамтын ашиг сонирхлыг төлөөлөх
  • ЕХ- ны төсвийг захиран зарцуулах
  •  ЕХ- ны стратегийг хэрэгжүүлэх

Европын парламент (Europäisches Parlament)- европын хууль батлах хамгийн дээд байгууллага

1 Ерөнхийлөгч, 27 орны 705 парламентын гишүүдтэй. 7 фракц, 26 байнгын хороодтой.

  • Европын холбооны зөвлөлтэй хамтдаа хууль баталдаг.
  • Олон улсын гэрээ хэлэлцээрийг шийдвэрлэдэг.
  • Европын Холбооны төсвийг баталдаг.
  • Европын Холбооны байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавих
  • Европын Холбооны иргэдийн өргөдлүүдийг хүлээн авч хянан шийдвэрлэдэг.

Европын Холбооны зөвлөл (Rat der EU)- хууль батлах байгууллага 

Европын Холбооны гишүүн орнуудын сайдуудаас бүрддэг.

  • Гишүүн орнуудын улс төрийн үйл ажиллагааны огтлолцол, зангилаа болж өгдөг.
  • Европын Холбооны гадаад бодлого, батлан хамгаалах бодлогын асуудлуудыг хариуцдаг.
  • Европын Холбооны парламенттай хамтран Европын Холбооны төсөв, олон улсын гэрээ хэлэлцээрийг баталдаг.
  • Европын холбооны гишүүн орнуудыг ашиг сонирхлыг төлөөлдөг.

Европын зөвлөл (Europäischer Rat) – Европын Холбооны 7 байгууллагын нэг.

Европын Холбооны гишүүн 27 орны ерөнхий сайдуудаас бүрддэг.

  • Гишүүн орнуудын улс төрийн хамтын зорилгыг чиглүүлдэг.
  • Европын Холбооны гадаад бодлого, батлах хамгаалах бодлогыг тогтоодог.
  • Жилд дөрвөн удаа зохион байгуулагддаг ЕХ гишүүн орнуудын тэргүүлэгчдийн уулзалтанд хамт оролцдог.

Европын Холбооны дээд шүүх (Gerichtshof der EU) – эрхзүйт засаглалын хамгийн дээд шатны байгууллага

27 шүүгч, 11 ерөнхий өмгөөлөгчдөөс бүрддэг.

  • Европын Холбооны хууль, эрхзүй болон гэрээнүүдийг чандлан сахихад анхаардаг.
  • Гишүүн орнуудын засгийн газар, төрийн байгууллага, компаниудын эрхзүйн маргааныг шийдвэрлэдэг.

Европын төв банк (Europäische Zentralbank)

  • Европын Холбооны нэгдсэн мөнгөн тэмдэгт Еврог зохицуулахад анхаарч, мөнгө санхүүгийн тогтвортой системийг бүрдүүлэхэд чиглэн ажилладаг.

Европын  Холбооны хяналтын комисс (Europäischer Rechnungshof) – Европын Холбооны санхүү төсвийн хяналтын байгууллага

  • Европын Холбооны байгууллагуудын зарлага, орлогын хууль ёсны байдалд хяналт тавих, шалгах,  төсөв хөрөнгө зориулалтын дагуу ашиглагдаж байгаа эсэхэд анхаардаг.

Европын Холбооны үндсэн мэдээлэл: https://european-union.europa.eu/index_de